Ц.Нямдорж сайдаа ялих шалихгүй юмтай орооцолдоод яахнав дээ

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж одоогоос жилийн өмнө 300 орчим сая төгрөгийн ханштай 2018 оны "Lexus-570" маркийн автомашин хөлөглөж олны дургуйцлийг хүргэсэн. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг тансаг машинаа буцааж зарахыг үүрэгдсэнээр дуулиан тэгэсхийгээд дуусч байв.

Тэгвэл мөнөөх дуулиан тарьсан, өндөр өртөгтэй, тансаг зэрэглэлийн автомашинд зүүлттэй байсан "01-01-УБҮ" улсын дугаарыг сайд Ц.Нямдорж авч үлдэж, хүү Н.Баясгалангийнхаа жийп машинд зүүж өгчээ.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн зувчуулсан байж болох "01-01-УБҮ" гэх улсын дугаар нь өдгөө түүний хүү Н.Баясгалангийн "Кластер" хэмээх компанийн мэдэлд байдаг  2011 онд үйлдвэрлэгдсэн "Lexus-570" маркийн автомашинд зүүлтэй явна. 

Уг нь тус улсын дугаар нь анх ШШГЕГ-ын нэр дээр байсан байна. Гэвч төд удалгүй Ц.Нямдорж сайдын машинд зүүгээд, улмаар түүний хүүд шилжжээ.

АРДЧИЛАЛ.МН

 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.