ЗТХЯ-ны газрын даргыг их хэмжээний авлига авах гэж байхад нь баривчилжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өчигдөр орой ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс их хэмжээний авилга авч байгаад , үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байгаа юм.  

Түүнийг “БНХАУ-ын нэг иргэний хамт баривчилсан, харин хэчнээн юаны авлига авч байгаад баригдсан гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байна” хэмээн эх сурвалж хэллээ. Албан бус мэдээллээр тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамыг тавихаар сонгон шалгарсан БНХАУ-ын компаниудаас их хэмжээний авлига авах гэж байгаад ийнхүү үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арван нэгдүгээр ашиглалтад сард оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн ч энэ ажил хугацаандаа дуусаагүйгээс гадна, замыг шинэчлэх ажил удааширлалтай явагдаж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.