Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хөл хорио энэ сарын 23-наас дуусаж байгаа. Энэ сарын 23-наас вакцинжуулалтыг эхэлнэ гэсэн төлөвлөгөө гарсан. Эхний ээлжид ДЭМБ-аас “Pfizer”-ийн вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгогдсон. Энэ долоо хоногт астра зенека вакцин бүх шатны туршилтаа даваад, зөвшөөрлөө олгоно. Манайх дөрвөн төрлийн вакцин авахаар төлөвлөсөн. Хадгалалт, тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ дээр үндэсний агуулах байгаа. Энд хүйтэн хэлхээний бүх тоног төхөөрөмжийг бэлдсэн. “Pfizer”-ийн вакциныг хасах 70 хэмд хадгалах горимтой.
2020 оны долдугаар сараас манайх КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцинд хамрагдахаар болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амыг 20 хувийг вакцинжуулна. Бид нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Ингэхдээ 0-18 насны 1.2 сая иргэнийг хамруулахгүй. Эдгээр вакцин нь 18 дээш насныханд хийх боломжтой байгаа" гэлээ.
offshore.mn