Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 17 хүнээс халдвар илэрсэн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн талаарх ээлжит мэдээллийн үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээний хүрээнд нийслэлийн иргэдээс шинжилгээ авч байгаа. Тус аяны хүрээнд өчигдөр зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Харин өнөөдрийн байдлаар таван хүнээс, нийт 11 хүнээс халдвар илэрчээ.  Шинжилгээ авч эхэлснээс хойш 143300 иргэнээс шинжилгээ авсан. Өнөөдөр 16 мянган хүнээс шинжилгээ авахаар төлөвлөжээ.

Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд халдвар илэрсэн байршил:

  • Баянгол дүүргийн 3,12, 15 хороо-3
  • Баянзүрх дүүргийн 26 хороо-1
  • Сүхбаатар дүүргийн 18 хороо-1
  • Сонгинохайрхан дүүргийн 7,39 хороо-2
  • Хан-Уул дүүргийн  2 хороо-2
  • Чингилтэй дүүргийн 2,6 хороо-2
  • Нийт-11

Нэг хаалга-Нэг шинжилгээний батлагдсан тохиолдлуудын гэр бүл:

  • Баянгол дүүргийн -3,25 хороо-2
  • Сонгинохайрхан дүүргийн -39 хороо-2
  • Хан-Уул дүүргийн 2, 19 хороо -2 нийт 6
  • Бүгд 17 тохиолдол эерэг гарсан” гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.