Өнгөрсөн 24 цагт 30 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ коронавирусийн нөхцөл байдлын талаар өдөр бүр 11:00 цагт мэдээлэл хийдэг. Тэгвэл энэ удаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ, УНТЭ, УХТЭ болон орон нутгийн салбар лабораториудад 42920 хүнд шинжилгээ хийснээс 30 хүнээс коронавирус илэрчээ. Халдвар авсан эдгээр иргэн Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Харин өнгөрсөн 24 цагт орон нутагт коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй аж. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусээр өвчилсөн хүний тоо 2723 боллоо.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.