"Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдын биед вакцины эсрэг урвал ажиглагдаагүй"

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эрүүл мэндийн нийт ажилчдыг хот, хөдөөгүй шинжилгээнд хамруулж байгаа. Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдаас 14-21 хоногийн давтан шинжилгээ авч байна. Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар ард түмнээ уриалж, коронавирусийн вакцинд хамрагдсан.

Ямар ч вакцинд жижиг газрын болон ерөнхий биеийн урвал гардаг. АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд нь бие сулрах, ядрах, хэсэг газар хөндүүрлэх зэрэг урвал гарч байгаа. Харин Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдын биед вакцины эсрэг урвал ажиглагдаагүй" гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.