Монгол Улсын Засгийн газраас “Оюу толгой” ХХК-ийн Зэсийн үйлдвэрийн гүний өргөжүүлэлтийг бүтээн байгуулах зорилгоор “Рио Тинто” групптэй 2015 онд “Дубайн гэрээ”-г байгуулсан.

      Тэгвэл энэ гэрээг монголын талд ашиггүй гэж үзэж, цуцлах саналаа Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд “Рио Тинто” групп руу илгээсэн талаар бид мэдээлсэн. Үүнээс хойш хоёр сарын турш талууд дээрх асуудлыг хэлэлцэж, “Оюу толгой” ХХК-тай холбоотой санхүүжилтийг шинэ гэрээгээр зохицуулах болсон талаар Японы “Никкей Ази” сонин мэдээлжээ.

      Эдийн засгийн “Никкей Ази” сонинд гарсан мэдээлснээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго “2015 онд байгуулсан “Дубайн гэрээ”-г талууд цуцалж, шинэ гэрээ байгуулахаар тохиролцсон. Уг гэрээнд “Рио Тинто” зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах талаар мэдэгдсэн” гэх тайлбарыг өгсөн байна.

      Мөн “Оюу толгой ХХК”-ийн ТУЗ-ын дарга Э.Баясгалан "Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтын өртөг нэмэгдвэл яах вэ гэсэн зохицуулалт байхгүй байна. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулах бус шинэ гэрээ байгуулахыг хэрэгтэй" хэмээн мэдээлж байсан юм.

Эх сур

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.