Монгол Улс “АстраЗенека” компани болон Их Британийн Оксфордын их сургуулийн хамтран үйлдвэрлэсэн АстраЗенека, Хятад Улсын “Синофарм” үйлдвэрийн Синовак, ОХУ-ын “Гамалея” төвийн Спутник-V зэрэг вакцинаар иргэдээ дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Дээрх гурван коронавирусийн вакцинаас ДЭМБ АстраЗенека вакцинд яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл олгосон юм.
Манай улс Хятад Улсын “Синофарм” үйлдвэрийн Синовак вакцинд энэ сардаа багтааж зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа аж. Дархлаажуулалтын эхний тунг хийлгэсэн иргэдийн биед гарах өөрчлөлтийг сарын хугацаанд ажиглаж, ирэх дөрөвдүгээр сараас эхлэн дархлаажуулалтын хоёр дахь тунг хийж эхлэх юм.
offshore.mn