Б.БААТАРХҮҮ: Цагдаагийн энгэрийн камерийн бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог

Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа өмгөөлөгч гэх Б.Баасанцогт хөл хорио тогтоосон үед замын хөдөлгөөнд оролцсон талаарх цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ нь Б.Баасанцогт хатуу, хөл хориотой үед тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэхээсээ илүүтэй цагдаагийн алба хаагч энгэрийн камерийн бичлэгээ задалж, олон нийтэд ил болгосон нь олон асуултад хариулт нэхэж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааны журмынхаа хүрээнд эргүүлд гарч байгаа болон зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид энгэрийн камер ашигладаг. Энэ нь иргэний маргаан байна уу үгүй юү, цагдаагийн алба хаагч мөн бууруутай эсэх зэргээр тухайн үед болсон процессийг энгэрийн камерт бичиж, баримтжуулдаг. Олон нийтийн сүлжээнд цацагдсан асуудлаар ЦЕГ-аас дотоод хяналт шалгалт явуулж байгаа. Цагдаагийн энгэрийн камерийн бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Харин энэ бичлэгийг ямар нэгэн зөвшөөрлийн дагуу ил болгосон зүйл байхгүй. Үүнээс илүүтэй энэ бичлэг яагаад олон нийтэд цацагдав, хэн гэдэг цагдаа ил болгов гэдэгт албан шалгалт хийгдэж байна. Бичлэгт гарсан үйл явдал хэддүгээр сарын хэдэнд болсныг мэдэхгүй байнац гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.