Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг дэмжжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг томилохыг дэмжжээ. Г.Дамдинням нь УИХ-ын ээлжит сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон бөгөөд Инновац, цахим бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүнээр ажиллаж байгаа юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон учир ийн Байнгын хорооны даргыг  шинээр томилохоор болсон билээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.