620 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 23 лабораторид 12335 хүний сорьцод PCR шинжилгээ хийснээс шинээр 620 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 10218 боллоо.

Шинээр халдвар батлагдсан 620 хүний 503 нь Улаанбаатар хотод, үлдсэн 117 нь орон нутагт буюу Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгуудад илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагт шинээр 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, улсын хэмжээнд нийт 5649 хүн эдгэрэв. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 2107 хүн байгаагаас хөнгөн 1822, хүндэвтэр 225, хүнд 51, маш хүнд есөн өвчтөн байгаа талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээллээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.