Сүүлийн 24 цагт 602 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад халдварын 602 хүнээс илэрч, нийт 10282 тохиолдол боллоо. Харамсалтай мэдээ дуулгахад 60 гаруй насны нэг эрэгтэй хүн нас барснаар Ковид-19-ийн шалтгаант нас баралт 12 боллоо.

Эмнэлэгт эмчлүүлж буй 2119 хүнээс

  • маш хүнд 12
  • хүнд 52
  • хүндэвтэр 244 болж нэмэгджээ.

Нийтдээ хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн тоо 200 хүрдэггүй байсан бол одоо 300 дөхөж байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.