Б.Ууганбаяр: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 831 шинэ тохиолдол илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр “ Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 831 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 11651 болж өслөө.
Мөн өчигдөр 79 хүн эдгэрч, гэрийн ажиглалт руу шилжсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 6010 боллоо" хэмээв.
offshore.mn