Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт, асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулж, санал хураалтад оролцсонгишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Ингэснээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоол хэвээр үлдлээ. 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.