Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 17823 болсон.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барж, нийт 29 нас баралт бүртгэсэн. Нас барсан хоёр иргэн нь 44 настай, 49 настай эрэгтэй байжээ.
Мөн коронавирусийн халдвар авч, эмчлүүлж байгаа нийт 2804 хүн байгаа бөгөөд үүнээс 40 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм.
offshore.mn