Гудамжнаас их бууны сум олджээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын долдугаар гудамжинд сум байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:23 цагт Онцгой байдлын газрын утсанд иржээ. Дуудлагын дагуу  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид ажиллажээ. Долдугаар гудамжны .. дугаар хашааны гадна их бууны 48 мм-ийн сургалтын нэг ширхэг сум байсныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахмад М-д хүлээлгэн өгсөн байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.