Зам тээврийн ослын улмаас зургаан иргэн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 280 дуудлага, мэдээлэл бүртгэгдэн байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрвөн иргэн гэмтэж, орон нутгийн замд хоёр хүн гэмтсэн байна. Тухайлбал,

-2021.06.16-ний өдрийн 08:00 цагийн орчим Баянзүрх дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээжээ.

-2021.06.16-ний өдрийн 04:00 цагийн орчим Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч нь суудлын автомашинтай мөргөлдөж жолооч, зорчиж явсан хоёр зорчигчийн хамт гурван хүн гэмтсэн байна.  

 -2021.06.16-ний өдрийн 15:00 цагийн орчимд Баянхонгор аймагт мотоцикл мөргөлдөж зорчиж явсан нэг хүн гэмтжээ.

     Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 48, орон нутагт 25, улсын хэмжээнд нийт 73 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.