Самар түүхээр яваад сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

     Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Хотгойн рашаан гэдэг газар 17 хүн самар түүж байснаас зургаа нь энэ сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд явжээ. Тэднийг  буцах замд хоёр нь ядарч замд үлджээ.  Тэдний нэг нь нас барж, нэг нь сураггүй болжээ.

       Тус дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан байна.  Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч, 50 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар энэ сарын 15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын Байшинт уулын чиглэлд хайж эхэлжээ. Өчигдөр өдрийн 16:00 цагийн орчим иргэн Ч нь отогоосоо дөрвөн км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоож, бүлгийг буцаах шийдвэрийг өгсөн байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.