Д.ТОГТОХСҮРЭН: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд МАН-ын гишүүд байр сууриа нэгтгэх хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцсэн. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан хувьчлалыг өргөн барьсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хэлэлцсэн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан. МАН-ынхан энэ асуудлаар завсарлага авсан. Өнөөдрийн өргөн барьсан хуулийн хүрээнд манай гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа. Тийм учраас хуулийн 34 дүгээр зүйл, гуравдугаар зүйлийн 13 дахь заалтыг УИХ-аар авч үзэж, өөрчилж дэмжих шийдвэр гаргаж байгаа. Тухайлбал, хэлэлцэх асуудлыг дэмжиж ажлын хэсэг гаргаж, 34 дүгээр зүйлийн Улс орны эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулах аргаар сунгана гэдэг зүйлийг дэмжиж болохгүй гэж үзэж байна. Тийм учраас тус заалтыг хэлэлцэх эсэх нь тодорхой болсны дараа хасах саналтай байгаа юм. Хоёрдугаарт нь, гуравдугаар зүйлийн 13 дахь заалт байгаа. Энэ нь УИХ-аас гаргасан төсөл арга хэмжээнд 30-аас доошгүй хувийг төрийн өмчийн оролцоотой нэмж санхүүжүүлж байгаа юм. Энэ хоёр зүйлийг төрийн орон нутгийн өмчийн хуулиас хасах саналтай байна. Бусад найман заалтыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн” гэв.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.